Academy

УУХҮ яамны төлөөлөгчид Бөөрөлжүүтийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.

Үйл явдал

|

Өнгөрөгч амралтын өдөр Уул уурхай хүнд үйлдэврийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар Бөөрөлжүүтийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.

Cover image

Бөөрөлжүүтийн уурхай нь Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутагт байрлах Бөөрөлжүүтийн нүүрсний томоохон ордод түшиглэн нүүрсний уурхай, цахилгаан станц, нүүрс боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттай томоохон төсөл юм.

Cover image

Бөөрөлжүүтийн уурхай нь жилд 1.2-5 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ордыг ашиглах, Төслийн нүүрсний ордын, цахилгаан станцын ТЭЗҮ судалгаа бүрэн хийгдсэн ба төсөлд шаардлагатай уулын, гидрогеологийн, байгаль орчны, дэд бүтцийн судалгаануудыг дуусгаж, зохих зөвшөөрлүүдийг авсан байна.

Cover image

Тус хүрэн нүүрсний ордын нөөц нь 3.8 тэрбум тонн бөгөөд байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс олборлолтын үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрлийг 2017 оны 8 сард өгсөн байна. Тус уурхай дотоодын цахилгаан станцуудад нүүрс нийлүүлэх сонирхолтой байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Мөнхтөр дурдлаа.

Cover image
Cover image

Уул уурхайн сайд Г.Ёндон тус үндэсний хөрөнгө оруулалттай томоохон төслийн үйл ажиллагааг сайшаагаад улсын бодлого зөвлөмжөөр дэмжин хамтран ажиллах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Cover image

Эх сурвалж: УУХҮЯам.

Мэдээ