Academy

Бид хүний
эрхийг дээдэлдэг
хамт олон.

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

Эрчим хүчний тогтвортой экосистемийг хөгжүүлэгч талуудын нэг болох ажилтнуудынхаа эрүүл, өсөлттэй, сэтгэл хангалуун ажиллаж, хөдөлмөрлөх орчныг бүрдүүлэхийн тулд дараах зарчмуудыг баримталдаг.

Ажиллах орчин: Бид ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулах, спортоор хичээллэх боломжоор хангах зэргээр бие, сэтгэлийн эрүүл мэндийг нь эн тэргүүнд тавьж, эрүүл, аюулгүй ажлын байрны орчинг бүрдүүлдэг.

Олон талт ялгаатай байдал: Ажилтан бүр нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлага үл харгалзан үнэлэгдэж, хүндлэгддэг, эрх тэгш ажлын байрны соёлыг эрхэмлэдэг.

Мэргэжлийн өсөлт, хөгжил: Бид ажилтны мэдлэг, ур чадвар, карьер хөгжилд зориулсан сургалт, зөвлөгөө, мэргэжлээрээ өсөх боломжуудыг олгодог.

Ажил амьдралын тэнцвэр: Бид ажилтнуудынхаа аж байдалд тохирсон уян хатан нөхцөлөөр ажиллах боломжийг олгож, бүтээмжийг дээшлүүлдэг.

Гавъяа: Бид албан болон сайн дурын санаачилгаар ажилтнуудын хувь нэмэр, амжилт, гавъяаг үнэлэн тэмдэглэж, талархал илэрхийлдэг.

Ёс суртахууны стандарт: Багийн гишүүн бүр хүндлэл, ёс зүй дээр суурилсан ил тод, шударга, найрсаг, нээлттэй, эрүүл харилцаатай орчныг бүрдүүлдэг.

Цалин, урамшуулал: Бид хагас жил тутамд KPI буюу Гүйцэтгэлийн хэмжүүр үзүүлэлтийг ашиглан ажилтан бүрд бүтээмжид суурилсан шударга үнэлгээтэй цалин хөлсийг тооцон, урамшуулал олгодог.

Тэтгэврийн ууган сан (ТУС) - Ажилтныг тогтвортой, урт хугацаанд ажиллуулах нөхцлийг бүрдүүлэх, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор ТУС-д сайн дураар элсэх боломжийг нийт ажилтнууддаа олгодог. Гишүүн болсон ажилтан цалингаасаа хуримтлал үүсгэхээс гадна жил бүр өгөөж хүртдэг бөгөөд компаниас сар бүр цалингийн 3%-тай тэнцэх урамшууллыг нэмж хуримтлуулдаг давуу талтай.

Нээлттэй ажлын байр

Анкет бөглөх

Ерөнхий
Гэр бүл
Боловсрол
Туршлага
Бусад
Төгрөг