Academy

“Бөөрөлжүүт цахилгаан станц”-ын нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг оюутнууд тодорлоо

Мэдээ

|

“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь эрчим хүчний салбарын хөгжлийг бүтээлцэх ирээдүйн инженерүүдийг ажлын байранд бэлтгэх, мэргэжлийн боловсрол эзэмших үйл явцыг дэмжих зорилгоор “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг зарлан, 5 оюутныг шалгаруулж тэтгэлэг гардууллаа.

Тэтгэлэгт хөтөлбөрт “Ирээдүйн зөвлөх инженер”, “Ирээдүйн мэргэшсэн инженер”-р шалгарсан оюутнууд сургалтын төлбөрийн тэтгэлэг, зөөврийн компьютер, цалинтай дадлага хийх эрх гардан авснаас гадна сургуулиа амжилттай төгсөж ажлын гараагаа “Бөөрөлжүүт цахилгаан станц”, “Бодь” группээс эхлүүлэх боломжтой юм.

”Ирээдүйн зөвлөх инженер” шагналт байр эзэлсэн оюутнууд:

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Мехатроникийн хөтөлбөр, 4-р курсийн оюутан А.Тулга

ШУТИС-ЭХС-ийн Цахилгаан системийн автоматжуулалт хөтөлбөр, 4-р курсийн оюутан Э.Болдбаатар

“Ирээдүйн мэргэшсэн инженер” шагналт байр эзэлсэн оюутнууд:

Үндэсний техникийн их сургуулийн ДЦС-ын инженерчлэл хөтөлбөр, оюутан Б.Хулан

ШУТИС-ЭХС-ийн ДЦС-ын инженерчлэл хөтөлбөр, 3-р курсийн оюутан М.Төртогтох

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Цахилгааны инженер хөтөлбөр, 4-р курсийн оюутан У.Мичидгэрэл

“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-ийн тухайд Монгол Улсын төвийн эрчим хүчний шинэ эх үүсвэр болох 600 МВт-ын хүчин чадалтай “Бөөрөлжүүт цахилгаан станц” бүтээн байгуулалтын мега төслийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ оюутан, залуусыг өндөр ур чадвартай, мэргэшсэн инженер, мэргэжилтэн болон төгсөхөд дэмжлэг үзүүлж, цаашлаад эрчим хүчний салбарт мэргэжлийн ажиллах хүчийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж ажиллахыг зорьж байна.

Cover image
Cover image
Cover image

Мэдээ