Бид худалдан авалтын үйл ажиллагаагаар тэгш өрсөлдөх боломжийг ханган, талуудын харилцан ойлголцол, итгэлцлийг бий болгож үр ашигтай хамтран ажиллаж тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгоно.
Үр ашигтай эх сурвалж: Бид төслийн тасралтгүй, үр ашигтай үйл ажиллагааг хангахын тулд бараа, үйлчилгээг нийлүүлэх түргэн, найдвартай, зардал багатай шийдлийг эрэлхийлдэг.
Зардлын менежмент: Бид худалдан авалтын зардлыг бууруулахын тулд бөөний болон нөхцөл хэлэлцэх хэмнэлтийн стратегийг баримталдаг.Бид худалдан авалтын зарцуулалтад тогтмол хяналт, шинжилгээ хийж зардлыг бууруулах боломжуудыг эрэлхийлдэг.
Чанарын баталгаажуулалт: Бид хүлээлтэд хүрсэн эсвэл давсан бараа, үйлчилгээ авахын тулд чанарын нарийн шалгуурууд тавьдаг. Бараа, үйлчилгээний нийлүүлэлтийн тасралтгүй, найдвартай байдлыг хангах үнэлэлт, дүгнэлтийг тогтмол хийдэг.
Нөөцийн удирдлага: Бид нөөц ашиглалтыг сайжруулахын тулд агуулахын менежментийн систем,хог хаягдлыг бууруулах шийдлүүд болон тогтвортой худалдан авалтын туршлагуудыг хэрэгжүүлдэг. Бид байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхэлж, сав баглаа боодлын хаягдал багатай нийлүүлэгчийг дэмждэг.
Технологийн интеграчлал: Бид худалдан авалтын үр ашгийг нэмэгдүүлж, үйлдлийг автоматжуулан, өгөгдлүүдийн ил тод байдлыг хангаж, судалдаа шинжилгээг хийхийн тулд худалдан авалтын дижитал шийдэл буюу дижитал платфомыг ашигладаг. Өгөгдлийн шинжилгээ хийх нь худалдан авалтын мэргэжлийн шийдвэр гаргахад тусалдаг.
Эрсдэлийн удирдлага: Бид бараа үйлчилгээний хоцролт, тасалдал болон үнийн савлагаа зэрэг нийлүүлэлтийн гинжин хэлхээнд гарч болзошгүй эрдэлүүдийг удирдахын тулд нийлүүлэгчдийн сонголтыг олшруулах болон эрсдэлийн нөөц төлөвлөгөө зэрэг хүчирхэг стратегийг хэрэгжүүлдэг.
Тасралтгүй сайжруулалт: Бид гүйцэтгэлийн үнэлгээ хийх, олон улсын тэргүүн туршлагуудтай харьцуулах болон оролцогч талуудын сэтгэгдлийг сонсох зэрэг тасралтгүй сайжруулалтыг хийдэг. Үүсч буй зах зээлийн нөхцөл байдлыг соргогоор хүлээж авч, боломжуудыг алддаггүй.