Бид "Эрчим хүчний тогтвортой экосистемийг хөгжүүлэх" эрхэм зорилгоо хэрэгжүүлэхдээ нийгэм эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмрээ оруулах, хүрээлэн буй орчинд ээлтэй үйл ажиллагааг ёс зүйтэй, ил тод, нээлттэй засаглалаар хүргэхээр зорьж байна.
Бид үйл ажиллагааныхаа бүхий л үе шатанд байгалийн баялгийн зүй зохистой, үр өгөөжтэй ашиглалт, байгаль орчны хамгааллыг тэргүүлэх чиглэлүүд болгож, эрчим хүч хэмнэх, хог хаягдлыг бууруулах, нөөцийн хариуцлагатай менежментийн туршлагыг хэрэгжүүлэх замаар төслийн экологид үзүүлэх нөлөөллийг багасгаж, байгаль орчны тогтвортой байдлыг хангана.
Орон нутгийн харилцаа: Бид орон нутагтай хамтран ажлын байрыг нэмэгдүүлэх, чадавхжуулах хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжлийн санаачилгуудыг хэрэгжүүлнэ.
Хүйсийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн хөгжил: Бид хүйс харгалзахгүй ажилтан бүр эрх тэгш боломжийг хүртэх нөхцөлийг бүтээхийн тулд жендерийн эрх тэгш байдлыг тунхаглаж, эмэгтэйчүүдийг чадавхжуулах санаачилгуудыг дэмжинэ.
Ажилтнуудаа дэмжих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг тогтмол сайжруулах: Бид ажилтнуудынхаа эрүүл, аюулгүй ажиллах мэргэжлийн стандарт бүхий орчин нөхцөлийг бүрдүүлж, аюулаас урьдчилан сэргээлийлэх арга хэмжээнүүдийг авдаг.
Ёс зүйтэй, нээлттэй засаглал: Бид компанийн сайн засаглал, ил тод байдал, итгэлцэл болон хариуцлагатай байдлыг эрхэмлэн үйл ажиллагаагаа явуулна.
Оролцогч талуудын хамтын ажиллагаа: Компанийнхаа бүхий л оролцогч талуудын хамтын ажиллагаа, тэнцвэрт байдлыг ханган ажиллана.
Тогтвортой нийлүүлэлтийн гинжин хэлхээ: Бид бүх нийлүүлэгчдтэй ижил тэгш, ёс зүйтэй хамтран ажиллаж, бараа үйлчилгээний тогтвортой, хариуцлагатай худалдан авалтын зарчмыг баримтална.