Мэдээ
|
“Цэцэнс майнинг энд энержи” ХХК нь эрчим хүчний салбарт мэргэжлийн ажиллах хүчийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, салбарын хөгжлийг бүтээлцэх ирээдүйн инженерүүдэд урам зориг өгөх, тэдний мэргэжлийн боловсрол эзэмших үйл явцыг дэмжих, ажлын байранд бэлтгэгдэх, ажлын байраар хангах зорилгоор “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” зарлалаа.
Тэтгэлэгт хөтөлбөрийн мэргэжлийн чиглэл, хамрах хүрээ:
1. Мэргэжлийн чиглэл: Дулааны цахилгаан станцын инженерчлэл, Дулааны процессын автоматжуулалт
Сургуулийн нэр:
• Шинжлэх ухаан технологийн их сургууль-Эрчим хүчний сургууль
• ШУТИС- Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль
• Үндэсний техникийн их сургууль- Эрчим хүч, тээврийн сургууль
2. Мэргэжлийн чиглэл: Цахилгаан системийн автоматжуулалт, Цахилгаан хангамж, Цахилгаан электроник
Сургуулийн нэр:
• Шинжлэх ухаан технологийн их сургууль-Эрчим хүчний сургууль
• ШУТИС- Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль
• Хөдөө аж ахуйн их сургууль- Инженер технологийн сургууль
• Монгол - Германы хамтарсан Ашигт малтмал технологийн их сургууль
• Үндэсний техникийн их сургууль- Эрчим хүч, тээврийн сургууль
3. Мэргэжлийн чиглэл: Механик инженерчлэл, Металлурги-металлын технологи /Гагнуурын технологи/
Сургуулийн нэр:
• Шинжлэх ухаан технологийн их сургууль-Механик тээврийн сургууль
• ШУТИС- Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль
• Хөдөө аж ахуйн их сургууль- Инженер технологийн сургууль
• Монгол - Германы хамтарсан Ашигт малтмал технологийн их сургууль
• Үндэсний техникийн их сургууль- Эрчим хүч, тээврийн сургууль
Оюутанд тавигдах шаардлага:
Бүрдүүлэх материал:
Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтын даалгавар:
Оюутан залуус суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ ирээдүйд хийж бүтээх зорилго, хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, дуу хоолойг илэрхийлэх, өөрийгөө нийгэмд нээн харуулах эссэ бичнэ. Эссэг “ИРЭЭДҮЙГ БҮТЭЭГЧ ИНЖЕНЕР” сэдвээр 800-1200 үгтэй бичих бөгөөд дараах 2 үе шаттайгаар сонгон шалгаруулалтыг хийнэ. Үүнд:
1. Сонгон шалгаруулалтын 1-р үе шат: Өгөгдсөн сэдвийн хүрээнд өөрийн үзэл бодол, чөлөөт сэтгэлгээг илэрхийлэх эссэ бичлэг хийж ирүүлнэ.
Эссэ бичлэгт тавигдах шалгуур үзүүлэлт:
• Сэдвийн агуулгад нийцсэн байх
• Үг үсэг, үг хэллэгийн сонголт, ишлэл, дүрмийн болон бүтэц, найруулгын алдаагүй, сэдвийг бүрэн гүйцэд тусгаж чадсан байх
• Үндсэн санаа нь тодорхой гарсан, асуудлыг бүрэн гүйцэд бодитой харж байгааг илэрхийлсэн байх
• Сэдвийн хүрээг тодорхойлсон гол томьёо, үзэл баримтлалууд нь зөв, хоорондын логик уялдаа алдагдаагүй байх
• Оршил ба дүгнэлт хэсгүүд нь хүчтэй, тодорхой илэрхийлэгдсэн байх
• Эссэ нь зохиогчоо хувь хүний талаас нь бүрэн нээж, харуулж чадсан байх
• Шинэлэг санаа, тодорхой асуудлыг дэвшүүлсэн байх
Эссэ бичлэгийг хүлээн авах хугацаа: 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл info@tme.mn цахим хаягаар хүлээн авна.
Шалгаруулалт: Эссэ бичлэгийг шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэн дүгнэх комисс томилогдох бөгөөд 2024.12.13-ны өдрийн дотор үр дүнг нэгтгэн дүгнэнэ. Мэргэжлийн чиглэл тус бүрээс хамгийн өндөр үнэлгээ авсан оюутнуудыг сонгон шалгаруулалтын 2-р үе шатанд урьж оролцуулна.
2. Сонгон шалгаруулалтын 2-р үе шат: 1-р шатанд шалгарсан оюутнуудтай Эссэ сэдвийн хүрээнд болон мэргэжлийн чиглэлээр үзэл бодлоо илэрхийлэх ярилцлага зохион байгуулна.
Ярилцлага зохион байгуулах хугацаа, байршил: 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10:00 цагт Төв аймгийн Баянжаргалан сум, Бөөрөлжүүт цахилгаан станцын талбайд
Ярилцлагын шалгаруулалт:Сонгон шалгаруулах комисс оролцогчидтой ганцаарчилан ярилцлага хийж, үр дүнг нэгтгэн дүгнэнэ. Оролцогчдыг хамгийн өндөр үнэлгээ авсан эрэмбээр зэрэглэж, сонгон шалгаруулна. Шалгарсан оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан тухай мэдээллийг танилцуулан 2024.12.25-ны өдрийн дотор тус оюутнуудад тэтгэлэг, шагнал олгох үйл ажиллагааг зохион байгуулна.
Тэтгэлэг, шагналын хэмжээ: Шалгаруулалтын үр дүнгээр дараах шагналт байр шалгаруулна.
Ирээдүйн зөвлөх инженер – 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг, “Цэцэнс майнинг энд Энержи” ХХК-д цалинтай дадлага хийх эрх, компанийн гарын бэлэг
Ирээдүйн мэргэшсэн инженер – Зөөврийн компьютер дагалдах хэрэгсэл, “Цэцэнс майнинг энд Энержи” ХХК-д цалинтай дадлага хийх эрх, компанийн гарын бэлэг
Дээрх шагналт байранд тоо заахгүй тул хэдэн ч оюутан тэтгэлэгт шалгарах боломжтой.
Тэтгэлэгт хөтөлбөрт оролцсон оюутнуудад олгох нэмэлт боломж:
• “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн Бөөрөлжүүтийн цахилгаан станцад дадлага хийх;
• Суралцаж буй мэргэжлийн чиглэлээр судалгааны ажилд зөвлөгөө авах;
• Сургуулиа амжилттай төгсөж, Бөөрөлжүүтийн цахилгаан станц, уурхайд ажиллах;
Оролцогч нь тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалттай холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл, лавлагаа авах хүсэлтийг info@tme.mn цахим хаягаар ирүүлж болно.
Холбогдох утас: 95097340