Мэдээ
|
“Бөөрөлжүүтийн уурхай, цахилгаан станцын цогц төсөл” нь Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Төвийн бүсийн 5 дахь эх үүсвэрийг бий болгох ажлын хүрээнд хэрэгжүүлж байгаа Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн барих 300 МВт-ын цахилгаан станцыг барьж байгуулах, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх” тухай тусгагдсан.
Жилд 80-100МВт-аар өсөн нэмэгдэж буй Монгол улсын эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор эрчим хүчний салбарт сүүлийн 40 гаруй жил хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт болох “Бөөрөлжүүтийн уурхай, цахилгаан станцын цогц төсөл”-ийг Бодь группын охин компани “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь 2011-2016 онуудад Бөөрөлжүүтийн нүүрсний ордын геологийн хайгуул, уурхайн ТЭЗҮ, Цахилгаан станцын ТЭЗҮ, БОННҮ зэрэг холбогдох бүхий л судалгааг үндэсний болон олон улсын нэр бүхий байгууллагуудтай хамтран олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэсэн. 2017 онд Бөөрөлжүүтийн уурхайн олборлолтыг эхлүүлэн өдгөө Улаанбаатар хотын эрчим хүчний үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай судалгаа, зураг төсөл, гэрээ хэлэлцээрүүдийг хийж гүйцэтгэн 2022 оноос барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна.
Бөөрөлжүүтийн уурхай, цахилгаан станцын цогц бүтээн
байгуулалтын хүрээнд дараах дэд төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн ач холбогдлоос дурьдвал:
Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орсноор Монгол улсын эрчим хүчний системийн найдвартай, бие даасан байдлыг ихээхэн сайжруулж импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулж дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах бодит хувь нэмрийг оруулах юм.
Төслийн эхний үе шат хэрэгжсэнээр Цахилгаан станцад 350, уурхайд 350 нийт 700 гаруй шинэ байнгын ажлын байр бий болгож байгаа бөгөөд түүнийг дагасан суурьшлын бүс бий болж орон нутгийн болон улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд олон эерэг нөлөөллийг үзүүлнэ.