Тогтвортой хөгжил
|
Тус ажлын хүрээнд 2023 оны 6-р сард киргиз улсын байгаль орчны салбарын төлөөлөгчид Төв аймгийн баянжаргалан суманд байрлах Цэцэнс Майнинг энд Энержи ХХК-ны хэрэгжүүлж байгаа ХОБОМ-ийн багийн үйл ажиллагаа, хэрэгжилттэй танилцаж туршлага хуваалцлаа.
БНКУ-ын Байгаль орчны дэд сайд тэргүүтэй салбарын төлөөлөгчид
ХОБОМ-ын багийн гишүүд хөрс, ургамлын дээж цуглуулж буй байдал
Төв аймгийн Баянжаргалан сумын ХОБОМ багийн гишүүд
ХОБОМ нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, тухайн орон нутгийн ард иргэдийн оролцоо, эрх үүргийг тэгш хангуулж, байгаль орчин болон нутгийн иргэдэд ээлтэй үйл ажиллагаа явуулах зорилготой 3 талын төлөөлөгчдийг нэгтгэсэн бүлэг юм.
Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт "Цэцэнс Майнинг" ХХК, "Хил хязгааргүй алхам" ТББ, Нутгийн иргэдтэй ХОБОМ-ийн баг бүрдүүлэн ажиллаж байна.
Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийн иргэдэд мэдлэг олгох, хөрс, усны чанарыг алдагдуулахгүй байх, уул уурхай түшиглэн хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр чадавхжуулах сургалт явуулдаг бөгөөд усны чанарын хэмжилт, хөрс ургамлын дээжийн хэмжилтийг иргэдийн оролцоотой тогтмол хийж байгаагаараа давуу талтай.
Орон нутгийн иргэдийн хувьд ХОБОМ-ийг хэрэгжүүлснээр Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компани, нутгийн удирдлагат санал хүсэлтээ илэрхийлэх нь нээлттэй болсон. Уурхайгаас гарах шүүрэл усыг ахуйн болон газар тариалангийн хэрэглээнд ашиглах боломжтой болж гадаргын усны ашиглалт сайжирч байгааг онцолж байлаа.
Хөтөлбөрийн хүрээнд гадаадын төлөөлөгчдөд хөрс, ургамлын дээж авч, усны чанарын хэмжилтийн хээрийн үзүүлэх туршилт, танилцуулга хийлээ.