Wind turbines

Байгаль Орчин, Нийгэм, Засаглал

“Эрчим хүчний тогтвортой экосистемийг хөгжүүлэх” эрхэм зорилгын хүрээнд БОНЗ-н хариуцлагыг үйл ажиллагааныхаа бүх шатанд хэрэгжүүлж, “Safety First” буюу аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин тогтвортой үнэ цэнийг бүтээхийг зорьдог.

Байгаль орчин

Байгаль орчныг хамгаалж, сөрөг нөлөөллийг бууруулах бодлогын хүрээнд Цахилгаан станц болон Уурхайн 2025 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлж, БОУАӨЯ төлөвлөгөөний биелэлтийг тус бүр 96 хувийн гүйцэтгэлтэйгээр дүгнэн баталгаажуулсан.

Байгалийн баялгийг зүй зохистой, үр өгөөжтэй ашиглахЭрчим хүчний хэмнэлт, хог хаягдлыг бууруулах бодлого хэрэгжүүлэхАгаар, ус, хөрсөнд үзүүлэх нөлөөллийг багасгах, дэвшилтэт технологи нэвтрүүлэхНөхөн сэргээлт, байгаль орчны мониторингийг тогтмол хэрэгжүүлэхНөөцийн хариуцлагатай менежментийг нэвтрүүлэх
Усны нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, дэмжих

Усны нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, дэмжих

Уурхайн олборлолтын шүүрлийн усыг дахин ашиглан 5 га талбайд байгуулсан хиймэл нуурын орчимд 2025 оны байдлаар нүүдлийн болон суурин усны шувууд болох өвөгт тогоруу, ангир, хондон ангир, гангар хун, улаан хүзүүт шумбуур зэрэг зүйлүүд бүртгэгдэж, улмаар бүс нутгийн биологийн олон янз байдлын төрөл зүйлийн тоо нэмэгдсэн байна.

Ногоон байгууламж, ойжуулалт

Ногоон байгууламж, ойжуулалт

2025 онд гурван удаагийн мод тарих өдөрлөг зохион байгуулж, нийт 13,000 ширхэг бут сөөг тарьснаар мод үржүүлгийн талбайг 20 гаруй га-аар нэмэгдүүлсэн. Энэ нь ойролцоогоор 7 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ойжуулалт хийсэнтэй дүйцэж байна.

Нөхөн сэргээлт, хог хаягдлын менежмент

Нөхөн сэргээлт, хог хаягдлын менежмент

2025 онд төслийн хүрээнд 2.2 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж, MNS 5918:2023 стандартын дагуу тухайн бүсэд зохицох бэлчээрийн олон наст ургамал болох царгас, согоовор, ерхөг, дагуур өлөнгө зэргийг хольж тарьсан. Мөн 18,360 тн үнс, шааргийн хаягдлыг бетоны үйлдвэрт түүхий эдээр, 1,065,650 тн төмрийн хаягдлыг боловсруулах үйлдвэрт тус тус нийлүүлж, дахин боловсруулалтад оруулсан.

Нийгмийн хариуцлага

Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад стратегийн чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ орон нутгийн хөгжил, ирээдүйн боловсон хүчин бэлдэх зэрэг нийгмийн олон талт санаачлагыг хэрэгжүүлнэ.

Ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавих (Safety First)Олон улсын HSE стандартуудыг мөрдөн ажиллах Аюулгүй ажиллагааны сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулахОрон нутгийн иргэдийн оролцоог хангах, ажлын байр бий болгохХүний нөөцийн ур чадвар, чадавхыг тасралтгүй хөгжүүлэх

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

2025 онд 1,300 гаруй үндсэн болон туслан гүйцэтгэгч ажилтны бүрэлдэхүүнтэйгээр цахилгаан станцын барилга угсралт, үйлдвэрлэл болон уул уурхайн үйл ажиллагааг аюулгүй зохион байгуулж, нийт 2.5 сая хүн/цагийг осолгүйгээр гүйцэтгэлээ.

Орон нутаг, хамтын ажиллагаа

Орон нутгийн харилцааг тогтвортой хөгжүүлэх хүрээнд аймаг, сумдын удирдлагатай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллав.

Ирээдүйн боловсон хүчин ба ажлын байр

2025 онд гурван удаагийн мод тарих өдөрлөг зохион байгуулж, нийт 13,000 ширхэг бут сөөг тарьснаар мод үржүүлгийн талбайг 20 гаруй га-аар нэмэгдүүллээ.

Засаглал

Бид ёс зүйтэй, ил тод, хариуцлагатай удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж, оролцогч талуудын итгэлийг хүлээн авахын тулд сайн засаглалын зарчмыг баримтална.

Ёс зүйтэй, ил тод, хариуцлагатай удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэхЭрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоог бэхжүүлэхАвлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид бодлого баримтлахМэдээллийн ил тод байдлыг хангаж, олон нийттэй нээлттэй харилцах

Ёс зүйтэй, нээлттэй засаглал

Бид компанийн сайн засаглал, ил тод байдал, итгэлцэл болон хариуцлагатай байдлыг эрхэмлэн үйл ажиллагаагаа явуулна.

Оролцогч талуудын хамтын ажиллагаа

Бид хувьцаа эзэмшигчид, ажилтнууд, нийлүүлэгчид, үйлчлүүлэгчид, орон нутгийн иргэд болон бусад оролцогч талуудтай нээлттэй, итгэлцэлд суурилсан харилцаа тогтоож, тэдний эрх ашгийг хамгаалж ажиллана.

Мэдээллийн ил тод байдлыг хангаж, олон нийттэй нээлттэй харилцах

Мэдээллийн ил тод байдлыг хангаж, олон нийт, хамтран ажиллагч талуудтай нээлттэй харилцан, бодит мэдээллийг тогтмол хүргэх замаар итгэлцлийг бэхжүүлэхийг зорьдог.